УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өрөнд оруулахгүй гэсэн МАН-ын амлалт хаана байна

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1329

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар аар 2016 оны төсвийн тодотгол, 2017-2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн таазыг нэмэгдүүлж энэ онд ДНБ-ий 88 хувь, ирэх онд 97.5 хувь, 2019 онд 105 хувьд хүргэхээр оруулж ирсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Ард түмнийг өрөнд орууллаа гэж шүүмжилдэг МАН-ын өнөөдөр өр тавихын тулд өрийн таазыг нэмэгдүүлж байна. Найман Засгийн газар дамжиж бид дөрвөн тэрбум ам.долларын л зээл авсан. Гэтэл ирэх дөрвөн жил өрийн таазаа нэмэгдүүлснээр зургаан тэрбум ам.долларын зээл авахаар тооцож байна. Өрөнд оруулахгүй улс орноо авч явна гэсэн МАН-ын амлалт хаана байна. Өрийн таазыг нэмэгдүүлснээр жилд хэчнээн төгрөгийн өр авах вэ. Тооцоо судалгаатай хариултыг Ерөнхий сайд, Сангийн сайд өгнө үү гэхэд,

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Шинэ Засгийн газар бүрэлдээд хоёр сар болж байна.Энэ хугацаанд нэг ч төгрөгийн зээл аваагүй. Одоогийн байдлаар Засгийн газрын нэрлэсэн дүнгээр 23.7 их наяд төгрөгийн өртэй болсон байна. Гэтэл энэ нь ДНБ-ий 81.3 хувьтай тэнцэж байгаа. Энэ бол шинэ Засгийн газрын бий болгосон өр зээл биш. Төсвийн тодотголоор өрийн таазыг ДНБ-ий 88 хувьд хүргэхээр тооцсон. Өнөөдөр төрийн сангийн үлдэгдэл хасахтай байна. Уг нь төрийн сан хамгийн багадаа тэг ч төгрөг хүрдэггүй байлаа. Гэтэл өнөөдөр төрийн сангийн үлдэгдэл хасах нэг их наяд руу орсон. Бодит байдал дээр төрийн санд бэлэн байгаа мөнгөний үлдэгдэл нь 40-50 тэрбум төгрөг байна. Энэ нөхцөлд шинээр бүрэлдсэн Засгийн газар өр зээл авахаас өөр аргагүй. Үүсээд байгаа нөхцөл байдлаас яаж гарах нь чухал байна хэмээн хариулав.

Шинэ мэдээ