УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ажиллалаа

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1141

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж 4 дүгээр сарын 30-ны өдөр Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

  Тус газар нь Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд байгууллагын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээрт тавигдах хяналтын тогтоолцоог боловсронгуй болгохоор шинэчлэлийг эхлүүлээд байгаа юм. Тус байгуулага нь хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохоор шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний албаны тухай хууль, Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуультай болох, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
 
  Түүнчлэн цахим шинэтгэлийн хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор “Э-иммигрэйшн” төслийг 2016 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжснээр олон улсын түвшинд хүрсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдэх юм.
 
  Тус газар нь энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ. Програм ашиглалтад орсноор тухайн жолооч машинаасаа буухгүйгээр 20-30 секунтын дотор хурууны хээгээ таниулан хил нэвтэрдэг боллоо.
 
  Цаашид зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байна.

Шинэ мэдээ