УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар иргэдээс хамгийн их санал авсан 9 агентлагийн нэгээр тодорлоо

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1080
 “Eagle News” телевиз, “News агентлаг”, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хамтран зохион байгуулсан “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян” өндөрлөлөө.
Аянд 27 агентлаг оролцож, энэ хугацаанд Засгийн газрын бодлого чиглэл, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэдэд таниулан, нээлттэйгээр санал хүсэлт хүлээн авч байсан билээ.
Мөн агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлын талаар иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлэх, үйл ажиллагаа, бодлого чиглэлийг таниулах зорилгоор News.mn, Eagle News TV, Өглөөний сонин болон morningnews.mn сайтуудаар давхардсан тоогоор 150 гаруй нийтлэл, ярилцлага, 80 гаруй нэвтрүүлэг, мэдээ сурвалжлага үзэгч, сонсогчдод хүрсэн байна.
Нэг сар, арав хоногийн хугацаанд  www.news.mn, www.eagle.mn, www.morningnews.mn цахим сайтаар явуулсан асуулгад хамгийн олон санал авсан эхний 9 агентлагийн нэгээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тодорлоо.
 

Шинэ мэдээ