УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

Албан хаагчдын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх ёслол боллоо

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 987

Хаврын илүү дунд сарын билигт сайн өдөр буюу 4 дүгээр сарын 25-нд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх ёслол боллоо.

Ёслолд Газрын дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцов. Энэхүү ёслолыг нээж Газрын дарга Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрээр “Байгууллагын зүгээс албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа дэнж буюу төв байрны дэргэд  ажилтнуудын орон сууц барих ажлыг эхлүүлээд байна. Манайх үйл ажиллагаа явуулж эхэлсэн он цаг, боловсон хүчний хувьд харьцангуй залуу байгууллага.Цаашид байгууллагын зүгээс албан хаагчдынхаа нийгмийн асуудалд  ихээхэн анхаарч ажиллана” хэмээв.

Орон сууцны цогцолбор нь  тус бүр нь 60 айлын 4 ширхэг барилга байх бөгөөд авто машины гарааш, зогсоол, худалдааны төв, хүүхдийн цэцэрлэг, банк бүхий иж бүрэн барилга байгууламж юм.

Цогцолборын эхний ээлж буюу 120 айлын орон сууцыг 2014 оны IV улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шинэ мэдээ