УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

Монгол Улсын иргэд хурууны хээгээр хил нэвтэрдэг болно

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1118

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж  “Манай байгууллага төвд төвлөрсөн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, орчин үеийн дэвшилтэт техник технологийн шийдлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд  эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор  нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлж эхэллээ.Ийнхүү дэлхийн технологийг Гашуунсухайтын боомтод амжилттай нутагшуулж эхэлсэн нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүн юм. Хурууны хээгээр хил нэвтрүүлэх програм ашиглалтад орсноор хил дээрх үйлчлүүлэгчдийн дараалал багасч, ачаа тээврийн хурд нэмэгдэн Монгол Улсын эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах юм. Бид цаашид зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг хурууны хээгээр хил нэвтрүүлээд зогсохгүй, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг 2014 ондоо багтаан хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байна”.

Шинэ мэдээ