УИХ-ын гишүүн
Ардчилсан намын дэд дарга

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар шинэчилж, шийдсэн ажлуудаа олон нийтэд тайлагнав

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1323

Засгийн Газрын “Шинэчилж шийдье 222”  уламжлалт уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 4 дүгээр сарын 8-ны өдөр боллоо.

Энэ удаагийн уулзалтад  Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын удирдлага, албан хаагчид оролцож тус байгууллагад хийгдэж буй шинэчлэлийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн Газар нь шинэчлэлийн бодлогын хүрээнд хууль зүйн салбарт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын  хууль эрх зүйн орчныг сайжруулж, орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээрт тавигдах хяналтын тогтоолцоог  боловсронгуй болгохоор шинэчлэлийг эхлүүлээд байна.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь ухаалаг хууль, журам, хүний нөөц, төсөв, үйлчилгээ, хилийн орц, гарц, тээврийн боомттой болохоор ажиллаж байна.

Шинэ мэдээ